2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
NASA “Astrobotic” компанийг “Viper” төслийн хамтрагчаараа сонголоо

 

АНУ-ын Сансар судлалын төв Питтсбургт төвтэй сансрын робот технологийн “Astrobotic” компанийг “Viper” төслийн хамтрагчаараа сонгосон байна.

199.5 сая ам.долларын гэрээний хүрээнд “Astrobotic” компани 2023 оны эцсээр усны хайгуул роботыг Сарны өмнөд туйлд хүргэх юм байна. Энэхүү роботын тусламжтайгаар Сарны гадаргууг ойроос харж, Саран дээрх усны концентратыг зураглах боломжтой гэж NASA тооцоолж байгаа аж. Мөн Сар болон Ангараг гарагийн судалгаа, шинжилгээнд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзжээ. Үүгээр ч зогсохгүй Сар руу хөөрөх сансрын нисэгчдийн даалгаврын замыг засна гэсэн байна.

Б.Ариунболд
Эх сурвалж: Bloombergtv.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.