2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Оскарын наадмын гол шагналд нэр дэвшигчдэд шинэ журам тогтоожээ

Америкийн кино урлагийн академи Оскарын наадмын гол шагнал болох "Шилдэг кино" төрөлд нэр дэвшсэн кинонуудын бүтээгчдэд шинэ стандарт тогтоожээ. Тус академийн вэб хуудсанд мэдээлснээр, шинэ журмууд нь арьсны өнгөөр ялгаварлах, үндэстний, бэлгийн болон бусад цөөнхийг түүнчлэн эмэгтэйчүүдийг хавчиж гадуурхахтай тэмцэхэд чиглэсэн байна.

“Эдгээр стандартуудыг кино сонирхогчдын дундах үзэл бодлын зөрөлдөөнийг арилгах зорилгоор дэлгэцэн дээрх болон дэлгэцнээс гаднах олон янзын хүмүүсийн тэгш байдлыг хангах үүднээс боловсруулсан” гэж мэдэгдэлд дурджээ. Америкийн кино урлагийн академи дөрвөн шалгуур тавих бөгөөд тухайн жилийн шилдэг кино шагналыг хүртэхийн тулд эдгээрээс дор хаяж хоёр шалгуурыг хангасан байх ёстой юм. Шинэ журам 2024 оноос хэрэгжиж эхлэх аж.

Америкийн кино урлагийн академи гол шалгуурыг жүжигчдийн бүрэлдэхүүнд тавих аж. Тодруулбал, гол болон туслах дүрд тоглож байгаа жүжигчдийн дор хаяж нэг нь арьстны эсвэл үндэстний цөөнх байх ёстой. Хэрэв энэ шалгуурт тэнцэж чадахгүй бол бусад жүжигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд мөн үндэстний болон бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байх ёстой юм.

Үүнтэй ижил шаардлага тавигдах бүх уран бүтээлч, техникийн ажилтнуудыг тусад нь авч үзнэ. Үүнд найруулагч, зохиолч, хөгжмийн зохиолч, нүүр хувиргагч, хувцасны дизайнер, редактор, продюсер гэх зэрэг хүмүүс орно. Үүнээс гадна, маркетинг, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд болон кино түрээслэгчид хамаарна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.