2024 оны 04 сарын 24
“GM” цахилгаан автомашины үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулна

АНУ-ын “General Motors” автомашин үйлдвэрлэгч компани цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлдээ зориулан 2.2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ мэдэгджээ.

“Бид Теннесси муж улс дахь үйлдвэртээ цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж эхэлнэ” гэж “GM” мэдээлжээ. Энэ нь “GM” компанийн цахилгаан автомашины гурав дахь үйлдвэр болох бөгөөд “Cadillac Lyriq” зэрэг автомашиныг үйлдвэрлэх ажээ.

2019 оны гуравдугаар сараас хойш “GM” цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг үйлдвэрлэхэд бэлтгэн Америк дахь үйлдвэрүүддээ 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдээд байна. Мөн 2023 он гэхэд дэлхий даяар 20 шинэ цахилгаан тээврийн хэрэгсэл танилцуулахаар төлөвлөж байгаагаа өмнө нь мэдээлжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.