2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Монголд Ц.Элбэгдорж шиг улстөрч дахин заяасангүй дээ

1990 оноос хойш буюу байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш өөрийн хүсэлтээр Улсын Бага Хурлаас чөлөөлөгдсөн нэг, Улсын Их Хурлын гишүүнээс татгалзаж, чөлөөлөгдсөн таван хүн байдаг байна. Эхнийх нь Улсын Бага Хурлын гишүүн Б.Дамдин 1991 онд мөнгөний ханшийг хоёр дахин нугалсан 20 дугаар тогтоолыг албан тушаалын дагуу урьтаж мэдээд хэрэгжиж эхлэхээс өмнө Их дэлгүүрээс их хэмжээний худалдан авалт хийсэн нь илэрч, гишүүнээс сайн дураараа татгалзаж, чөлөөлөгджээ. Монголчуудыг сөхрүүлсэн БНМАУ-ын Засгийн Газрын 20 дугаар тогтоол 1991 оны нэгдүгээр сарын 15-нд гарчээ.

Дараа нь Н.Жанцанноров 1993 онд эрүүл мэндийн шалтгаанаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон үедээ "улсын нууц задруулсан" гэх хэрэгт шалгуулж, сайн дураараа УИХ-ын гишүүнээс татгалзан, чөлөөлөгдөж байв. Тэрээр энгийн иргэний хувиар хууль хяналтын байгууллагад шалгагдсан юм. Түүнийг хуулийн байгуулага шалгаад гэм буруутай нь тогтоогдоогүй тул цагаадсан байдаг. Тиймдээ ч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр тус бүр 2 удаа сонгогдон ажилласан түүхтэй.Харин өдгөө УИХ-ын гишүүд "Халдашгүй дархан цаазат амьтан" лугаа адил өөрсдийнхөө хуулийн эрх ашгийг ахмгаалсан хуулийн дор нуугдаж буй байгаа билээ. ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэгт холбогдож буй УИХ-ын гишүүдээс Ц.Элбэгдорж шиг эр зориг гарах болов уу?

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.