2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Өвлийн дугуйчид: Дугуй унаснаар цусны эргэлт сайжирч, чихрийн шижнээр өвдөхгүй

Хэрвээ та өвлийн цагт амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрөөхийг хүсч байвал, дугуй унах дуртай ч өвөл даарахаас халширдаг бол, хөдөлгөөний дутагдалд орсон, эсвэл жингээ хасахыг хүсч байгаа бол танд дуулгах сайхан мэдээ байна.

"Өвөл дугуй унаж байгаа болохоор л  хүмүүс “Өвлийн дугуй” гэж нэрлээд байгаа юм. Үнэн хэрэгтээ өвөл зуны ялгаа гэх юм байхгүй” хэмээн ярих Оргил уулын дугуй сонирхогчдын клубын тэргүүн Б.Наранбаатар энэ спортод сонирхолтой хэн бүхнийг уриалан өвөл зуны улиралд хамтдаа дугуй унаж, дугуй унахын ач холбогдлыг ойлгуулж, түгээн дэлгэрүүлж яваа билээ.

11 дэх жилдээ дугуй унаж байгаа түүнийг бид Хобби буландаа урьж ярилцсан юм. Моторгүй, хөлөөрөө жийж хөдөлгөж явдаг учраас дугуй унадаг хүн хөдөлгөөний дутагдалд орохгүй, замын ачаалал ихтэй Улаанбаатар хотод богино хугацаанд хүрэх газартаа очиж чаддаг учраас цаг хэмнэдэг гээд олон талын ач тустай. Мөн агаарын бохирдол үүсгэдэггүй тээврийн хэрэгсэл гэдгийг энд тэмдэглэе.

-Өвөл дугуй унах, дулааны улиралд дугуй унах хоёр ямар ялгаатай вэ? Мэдээж хүмүүс даарахаас халширдаг юм болов уу.
-Өвөл дугуй унахаар хүмүүс даарлаа гэж хардаг. Үнэндээ дугуй жийж байхад хүний цусны эргэлт сайн байдаг учраас даарахгүй. Мөн өвөл дугуйнд машинтай адил тодорхой хэмжээний өвлийн үйлчилгээ хийх ёстой.  Өвлийн нөхцөлд халтиргаа ихтэй байдаг болохоор машины адил дугуйныхаа гадар хамерыг хөлддөггүй хамераар солих хэрэгтэй. Газартай зууралт сайтай гулгаанд халтирахгүй. Мөн шруптэй, хадаастай дугуй тавьж болно.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.