2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Зөрчил гаргасан жолооч нарт уучлал үзүүлж, итгэл хүлээлгэж байна

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сум дундын Цагдаагийн тасаг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2017 оны тавдугаар сарын 11-ний өдрөөс 14 хоногийн хугацаанд "УУЧЛАЛ" тусгай арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Уг арга хэмжээний хүрээнд улсын болон орон нутгийн чанартай авто замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт явуулж, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэх журам, тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх журам зэрэг зарим төрлийн зөрчил гаргасан жолоочийн зөрчлийг газар дээр нь арилгуулан "УУЧЛАЛ" үзүүлж, "Итгэл хүлээлгэв" хуудсыг тээврийн хэрэгслийн ил харагдах хэсэгт байрлуулан ажиллаж байна.

 

Энэхүү арга хэмжээ нь тухайн жолоочийн гаргасан зөрчлөөс үүдэн гарах хор уршгийг таниулах, дахин ийм төрлийн зөрчлийг гаргуулахгүй байх, гарч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

 
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.