2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
МХГ-аас СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргүүллээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Эх үрсийн баяраар хүүхдүүддээ бэлэг сонгохдоо дараах зүйлийг анхаарна уу.

-Боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн үзэж шалгах

-Хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгыг унших боломжгүй, эргэлзээтэй бүтээгдэхүүн сонгохгүй байх

-Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд гэхэд ойролцоогоор 50-80 гр сахар агууллагддаг бөгөөд энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай

-Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. Жишээ нь: бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүнүүд

-Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах

-Бялуу хиам зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах

-Гадаа аагим халуун болж, агаарын хэм +31 хэм хүрч байгаа үед худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа хадгалахгүй байх

-Хүүхдүүдийг хөдөлгөөнт тоглоом тоглуулахдаа аюулгүй байдлыг бүрэн хангуулах буюу хувь хүмүүсийн баталгаагүй, зориулалтын бус тоглоом дээр тоглуулахгүй байх

-Нарны хурц туяанаас хамгаалж, малгай, нарны хаалт тогтмол хэрэглэх, наршихаас хүүхдүүдийг хамгаалах

-Хүүхдийг гадаа тоглосны дараа болон гаднаас орж ирсний дараа даруй гарыг савандаж угаалгах

Баярын өдрөөр хүн ихтэй газруудад хүнсний бүтээгдэхүүн худалдаалах тохиол олон байдаг. Тиймээс эцэг эхчүүд баярын үеэр хүүхдэдээ бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найдвартай газраас, хадгалах хугацаа дууссан эсэх хадгалалтын горим зөв явагдаж байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Гудамж талбайд ил задгай худалдаалж буй жимс, чихэр, бэлэг зэргийг худалдан авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг болохыг анхааруулж байна. Ингэснээр болзошгүй  аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлнэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.