2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Ролан Гарросын эхний сенсац

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо шороон талбайн хамгийн том их дуулга болох Францын нээлттэй тэмцээн эхэлсэн. Тэгвэл цаг агаарын нөхцөл байдал байнга солигдож байдаг энэ талбайд эхний тойргийн сенсацыг ОХУ-ын теннисчин Екатерина Макарова дэгдээлээ.

Тодруулбал дэлхийн чансааны нэгт эрэмбэлэгдсэн Анжелика Кербер Ролан Гарросын төлөөх тулаанаа эхний шатнаас дуусгасан юм. Ингэснээр Герман теннисчин дэлхийн чансааг тэргүүлж байх үедээ Ролан Гарросын эхний шатнаас хасагдсан түүхэндэх анхны эмэгтэй тамирчин боллоо. Энэ ялалтынхаа талаар Макарова “Би сүүлийн найман жил энэ талбайд тоглоогүй байсан. Гэхдээ найман жилийн дараах энэ тоглолт маш онцгой тоглолт байлаа. Энэ тэмцээнд би нэг л өөр байгаагаа мэдэрч байна. Яагаад гэдгээ хэлж мэдэхгүй ч би их түрэмгий, дайчин тоглолттой байгаагаа өөрөө мэдрээд байна. Би ялахын төлөө тоглолт бүрдээ өөрийгөө

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.