2024 оны 04 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн Засгийн газрын гишүүдийн талаар таагүй мэдээлэл тархах болжээ

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин албан тушаалаа авсаны дараа засгийн газраа бүрдүүлж, удирдах албан тушаалтнуудын нэрсийг зарлаж байгаа билээ.

     Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа мөрийн хөтөлбөртөө "Цэргийн албанаас хууль бусаар зайлсхийсэн, их, дээд сургуулийн хуурамч дипломтой болон эрдэм шинжилгээний ажлыг бусдаар хийлгэж  цол, зэрэг хүртсэн, ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн хүмүүсийг төрийн дээд удирдах албан тушаалд томилохгүй" гэж амлаж байжээ.

     Гэвч эдүгээ  Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ийн томилсон Засгийн газрын гишүүдийн дөрвөн хүний нэг нь  дээр дурдсан зөрчлүүдээс үйлдсэн байна.

     Тухайлбал ерөнхий сайдад нэр дэвшигч И На Ён нь төрсөн хүүгээ мөрөндөө авсан гэмтлийн улмаас цэргийн алба хаах боломжгүй гэсэн эмнэлгийн бичгээр цэргийн албанаас чөлөөлүүлсэн бол эхнэрийнхээ зурсан дөрвөн ширхэг уран зургийг төрийн байгууллагуудад өндөр үнээр худалдан авч, хананд нь өлгөсөн хэмээн буруутгагджээ.

     Мөн гадаад явдлын яамны сайдад нэр дэвшигч эмэгтэй нь охиноо Ихуа дээд сургуульд хууль бусаар элсүүлсэн бол түүний хүүхдүүд нь үндсэн хөрөнгө эзэмшигчийн татвараа төлөлгүй олон жил болсон зэрэг зөрчил илэрсэн байна.

     Иймэрхүү мэдээлэлтэй холбогдуулан БНСУ-ын сонин хэвлэлүүдэд "Ерөнхийлөгч Мүн Жэ Ин сонгуулийн өмнө амласан амлалтаа биелүүлэхгүй байна" гэсэн шүүмжлэл ихээхэн бичигдсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.