2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
"Оскар"-ын шагнал хүртсэн, түүхэнд хамгийн их мөнгө цуглуулсан 5 кино

"Оскар"-ын "Шилдэг кино" шагнал хүртсэн кинонуудаас түүхэнд хамгийн өндөр орлоготой таван киног тогтоожээ.

Тавдугаарт 1973 онд мэргэжлийн соронзон хальсанд бичсэн "Sting" оржээ. Гол дүрд нь Пол Ньюман, Роберт Редфорд нар тоглосон. 5.5 сая доллараар бүтсэн тус уран сайхны кино жилийн дотор 770 сая гаруй доллар цуглуулсан байна.

Дөрөвт орсон 1959 онд бүтээгдсэн “Бен-Гур" киноны бүтээгчид 848 сая ам.доллар олжээ.

Гуравт 1.17 тэрбум долларын орлого олсон "Титаник" оржээ.

Хоёрдугаарт 1965 онд алдарт Broadway-н хөгжим дээр суурилан хийгдсэн "Sounds of music" 1.23 тэрбум доллар олсон байна.

Сэтгүүлчдийн нэрлэснээр түүхэн дэх хамгийн өндөр орлоготой кино бол “gone With the Wind” буюу бидний оросоос үзсэн нэрээр «Унесенные ветром» бөгөөд 1.7 тэрбум доллар олж чадсан байна. Энэхүү рекорд амжилтыг одоо хүртэл эвдэж чадаагүй байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.