2024 оны 04 сарын 19
Зөвлөгөө
Нүүрэнд үрчлээс үүсэх шалтгаанууд

Та үргэлж нүүрээ арчилж, эрүүл хооллодог байсан ч хэд хэдэн муу зуршилууд арьсыг тань хөгшрүүлсээр л байдагийг мэдэх үү? Тэгвэл эдгээр зуршилууд нь яг ямар зүйлс болохыг доорх нийтлэлээс мэдэж авна уу.

1. Нүдний контур
“Wall Street Dermatology”-ын арьс гоо заслын эмч Доктор Жүлия (Julia Tzu) хүмүүст нүдний контур аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Учир нь энэ бүтээгдэхүүн таны нүдний эргэн тойронд үрчлээс үүсгэх гол шалтгаануудыг нэг болдог байна.

2. Хэт их хөгширөлтийн эсрэг бүтээгдэхүүн

Гоо сайхны бараа дунд маш олон үрчлээний эсрэг тос, чийгшүүлэгч, маск, шөнийн тос гэх зэрэг бүтээгдэхүүн байдаг. Йелийн их сургуулийн Доктор Мона (Mona Gohara) эмэгтэйчүүдэд: “Аль болох цөөхөн хөгширөлтийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь олон бүтээгдэхүүн хэрэглэхээс илүү тустай байдаг” гэжээ.

3. Теньгүй машин
Нарны гэрэл таны арьсыг илүү хурдацтай хөгшрүүлдэгийг та мэдэх байх. Тиймээс теньгүй машинтай бол нарнаас хамгаалах тос байнга хэрэглэж байх хэрэгтэй юм байна.

4. Органик гэх шошготой бүтээгдэхүүн
Мэдээж байгалийн гаралтай бүтээгдэхүүн бидний эрүүл мэнд, гоо сайханд тустай. Гэхдээ натурал буюу органик гэх шошготой бүтээгдэхүүнд “Poison Ivy” агуулагддаг бөгөөд энэ нь таны арьсыг хөгшрүүлдэг байна.

5. Хажуу талаараа эсвэл доошоо харж унтах

Эмч нар дээш харж унтах нь арьсыг амраадаг бөгөөд бусад тал руу харж унтахад таны арьс үрчлээтэх магадлал ихэсдэг хэмээн үзсэн байна.

6. Нүүрний будагаа буруу арилгах
Зориулалтын будаг арилгагчаар нүүрээ угаагүй тохиолдолд таны нүдний эргэн тойронд будаг арилалгүй үлддэг бөгөөд энэ мэдээж таны арьсыг хөгшрүүлнэ.

7. Буруу савангаар угаах
Хатуу савангаар нүүрээ угаах таны арьсанд муугаар нөлөөлдөг. Тиймээс шингэн нүүрний савангаар угаах хэрэгтэй.

8. Бүтээгдэхүүнээ байнга солих
Та дэлгүүр хэсэх дуртай л байлгүй. Гэтэл та шинэхэн гарсан илүү сайн гэх бүтээгдэхүүнийг хараад авахыг мэдээж хүсдэг. Тэр зүйлийг л хэрэглэвэл 10 нас залуу болчих юм шиг санагддаг билээ. Олон бүтээгдэхүүн солих нь арьсанд тийм ч сайн биш. Тиймээс нэг төрлийн бүтээгдэхүүнээ удаан хугацаанд хэрэглэж байж л үр дүнг нь үзэх нь байна.

9. Гоо сайхны бараанд найдах
Залуу насаа хадгалж үлдэнэ гэдэг зөвхөн нүүрэндээ түрхсэн зүйлсээс болдоггүй. Энэ бол амьдралын хэв маягаа бүрэн өөрчлөхийг хэлж байгаа юм. Унтах идэхээс эхлээд өөрийн амьдралын хэв маягаа өөрчилөхгүй бол таны үрчлээс бүрэн арилахгүй ажээ.

10. Компютерийн дэлгэцтэй хэт ойр суух

Дэлгэцтэй хэт ойр суух таны харааг муутгахаас гадна хүзүүний үрчлээс нэмдэг байна. Тиймээс зөв сууж сурах хэрэгтэй шүү.

11. Нүдний эмчид үзүүлэхгүй байх
Та мэдээж хараа сайн бүх зүйл зүгээр гэж бодож болох ч, эмчид байнга үзүүлж хэвших нь таны эрүүл мэндэд ашиг тустай ажээ. Зарим төрлийн нүдний өвчинүүдээс болж та үрчлээтсэн байж ч мэдэх юм. Эсвэл хараа тань муудаж онийж харсанаас нүдний үрчлээс үүсэж болдог юм байна.

12. Тамхи татах

Эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийхэд, үрчлээс үүсгэдэг хамгийн том шалтгаануудын нэг тамхи байжээ. Тиймээс тамхиа хаяснаар та эрүүл гоо сайхан хэвээр үлдэж чадах нь байна.

13. Нарны тос түрхэхгүй байх
Нарнаас хамгаалах тос таны арьсыг маш сайн хамгаалдаг учраас хэрэглэж дадах хэрэгтэй шүү

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.