2024 оны 04 сарын 23
Чөлөөт цаг
ОХУ 2028 оны олимпыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж магадгүй

2028 оны зуны Олимпыг зохион байгуулах эрхийн төлөө ОХУ өрсөлдөж магадгүй гэж Оросын Олимпын хорооны ерөнхийлөгч Александр Жуков мэдэгдлээ.
 
Тэрбээр TASS агентлагт ярилцлага өгөхдөө “ОХУ 2028 оны зуны Олимпыг зохион байгуулах боломжтой. Москвад төдийгүй Санкт-Петербург, Казань эсвэл Сочид ч Олимпын наадам зохион байгуулах бүрэн боломжтой. Гэхдээ энэ нь манай улс зуны Олимп зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх хүсэлтийг өнөө маргаашгүй гаргана гэсэн үг биш. 2014 оны өвлийн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулснараа манай улс тив дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээг зохион байгуулж чадна гэдгээ дэлхий дахинд нотлон харуулсан ” гэж хэлжээ.

"2024 оны зуны Олимпыг зохион байгуулах улсыг Олон улсын Олимпын хороо энэ оны есдүгээр сард Перуд болох хурлынхаа үеэр тодруулах юм. Одоогоор энэ наадмыг зохион байгуулах эрхийг авах хүсэлтээ АНУ-ын Лос-Анжелес, Францын Парис хот гаргаад байгаа. Есдүгээр сард болох хурлын үеэр 2024 болон 2028 оны Олимпыг зохион байгуулах хотуудыг нухацтай авч хэлэлцэнэ" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.