2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Жорж Клуни аав боллоо

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни аав болсон тухай “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Түүний гэргий Британийн хүний эрхийн өмгөөлөгч Амаль Клуни өнгөрсөн шөнө Лондон хотноо амаржжээ.

Хос хүү, охинтой болсон байна.  Жүжигчин эр хүүдээ Александр харин охиндоо Элла хэмээн нэрийдсэн байна.

Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа талаар Клунигийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэжээ. Клуни энэ оны эхээр эхнэрээ ихэр хүүхэд тээж буйг нийтэд зарласан юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.