2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Жөүл Эмбийд, Бэн Симмонс нар зуны лигийг өнжинө

Филаделфи 76 багийн ирээдүй гэгдээд байгаа Жөүл Эмбийд, Бэн Симмонс нар таамаглаж байсан ёсоор зуны лигийг өнжихөөр боллоо.

2014 оны драфтын гуравдугаар сонголт Жөүл Эмбийд нь НБА-ын эхний хоёр жилээ бүтэн өнжсөний эцэст өнгөрсөн жил талбайд гарч байсан. Тэгвэл 2016-2017 оны улиралд минутын хязгаарлалттай улирлыг эхлүүлж, дунджаар 20 орчим минут талбайд өнгөрүүлэхдээ 20 оноо 8 самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэж, оны шилдэг шинэ тоглогчийн шагналд хүчтэй өрсөлдөж байсан. Гэхдээ улирлын эхэнд.

Тэгвэл боломжит 82 тоглолтоос 31 тоглолтод оролцоныхоо дараа өвдөгний гэмтэлдээ хагалгаа хийлгэж улирлын төгсгөлийг өнжихөөр болоод байсан юм. Харин 2016 оны драфтын нэгдүгээр сонголт Бэн Симмонс өнгөрсөн зуны лигт тоглож байсан боловч улирал эхлэхээс өмнө гэмтэл авч улирлыг бүтэн өнжсөн юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.