2024 оны 04 сарын 16
Чөлөөт цаг
Криштиану Роналду ”Хаан” Жэймсийг ардаа орхив

"Реал"-ын довтлогч Криштиану Роналду хоёрдахь жилдээ дараалан Форбс сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой 100 тамирчны жагсаалтыг тэргүүлжээ.

32 настай португал залуу өнгөрсөн жил 93 сая долларын орлоготой ажилласан байна. 58 сая доллар нь цалин, нэмэлт шагнал бол 35 саяыг реклам сурталчилгаа болон бусад эх сурвалжаас олжээ.

"Топ-100"-гийн эхний арав:
1. Криштиану Роналду («Реал», хөлбөмбөг) – 93 сая доллар
2. ЛеБрон Жэймс («Кливленд», сагсан бөмбөг) – 86,2
3. Лионель Месси («Барселона», хөлбөмбөг) – 80
4. Рожер Федерер (талбайн теннис) – 64
5. Кевин Дюрэнт («Голден Стэйт», сагсан бөмбөг) – 60,6
6-7. Эндрю Лак («Индианаполис», америк хөлбөмбөг), Рори Макилрой (гольф) – 60
8. Стефен Карри («Голден Стэйт», сагсан бөмбөг) – 47,3
9. Жэймс Харден («Хьюстон», сагсан бөмбөг) – 46,6
10. Льюис Хэмилтон («Мерседес», Формула-1) – 46
...

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.