2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Билэг танхай Тарантино гэрлэнэ

Ганц ч удаа гэрлэж байгаагүй, 54 настай нэрт кино найруулагч Квентин Тарантино, Израилийн поп од, 33 настай Даниэла Пиктэй сүй тавьсан гэнэ.

Хэд хоногийн өмнө сүйт бүсгүй сэтгүүлчидтэй баярт мэдээгээ хуваалцан "Үнэн шүү, үнэн. Бид маш их аз жаргалтай байгаа" хэмээн цуу яриаг оргүй байгаагүйг баталсан байна.

Анх 2009 онд танилцаж байсан залуу хос нэг удаа салаад амжсан ч тэдний хайр дурлал бүх шалгуурыг даван гарч ийн гэрлэхээр болж байгаа аж. Хуримын өдрөө хараахан товлоогүй байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.