2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
Уэсли Шнайдер "Ницца" клубтэй нэгдлээ

Францын 1-р лигийн тэмцээний шилдэг багуудын нэг "Ницца" клубын удирдлагууд өнөөдөр 33 настай Нидерландын шигшээ багийн шилдэг хагас хамгаалагч Уэсли Шнайдерийг олон нийтэд танилцууллаа. Шнайдерийн одоогоос арын өмнө Туркийн "Галатасрай" клубтэй байгуулсан гэрээ нь дуусгавар болоод байсан юм. Ийнхүү тэрээр чөлөөт агентийн хувиар ямар нэгэн үнэ мөнгөгүй Францын багт нэгдсэн ббөгөөд одоогоор нэг жилийн гэрээнд гарын үсэг зуржээ

Нидерландын шигшээ багийн домогт тамирчин Уэсли Шнайдер 2003 оноос хойш өнөөг хүртэл шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглохдоо нйит 131 албан ёсны тоглолтод талбайд гарч 31 гоол оруулаад байна. Довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Шнайдер 1991 онд 7 настай байх үедээ Нидерландын "Аяакс" клубын хүүхдийн академид элсэж, улмаар 2002 оноос буюу 18 настайгаасаа "Аяакс"-ын үндсэн бүрэлдэхүүнд тоглож, мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлсэн билээ. Улмаар 2007 оноос хойш Испанийн "Реайл Мадрид", Италийн "Интер", Туркийн "Галатасрай" байгуудад тоглож байгууд ийнхүү Францын лигт тоглохоор хүрэлцэн ирлээ. Тэрээр шинэ багийнхаа 10 дугаарыг эзэмшин тоглох юм байна.

Шнайдерийн хувьд энэ багт ирсэн шалтгаанаа ямар нэгэн цалин мөнгө, тэр дундаа Неймар Францын лигт ирсэнтэй ямар ч хамаагүй гэдгээ анхны хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Тэрээр энэ үеэр “Авьяаслаг, чанартай хөлбөмбөгчид лигийн хөгжлийг хурдасгадаг. Гэвч би үүний төлөө ирээгүй гэж үнэнээ л хэлье. Хамгийн гол нь миний хувьд баг байлаа. “Ницца”-д ялагчийн сэтгэл зүйтэй, ур чадвар өндөртэй, чадварлаг залуус цугласан. Бид энэ багт л тоглох гэж ирсэн болохоос биш өмнө нь Францад Ибрахимович тоглож байсан гэх ч юмуу эсвэл одоо Неймар ирсэн гэх мэт зүйл бодож ирээгүй” хэмээн өгүүлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.