2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Мутаз Эсса Баршим анхны алтан медалиа зүүжээ

Өндрийн харайлтын эрэгтэйчүүдийн төрөлд Олимпийн мөнгө, хүрэл медальт Катарын М.Э.Баршим 2.35 м-н өндөр дээгүүр харайсан амжилтаар дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. 5 удаагийн захиалга өгөх бүртээ амжилттай харайж байсан бөгөөд хамгийн сүүлд 2.40 м-н захиалга өгсөн ч гүйцэтгэл нь амжилтгүй болсон. Гэхдээ түүний 2.35 м-н амжилт нь түүний дэлхийн аваргын алтан медаль хүртэхэд хангалттай байлаа.

  1. М.Э.Баршим (Катар) – 2.35 м
  2. Д.Люсенко (ANA) – 2.32 м
  3. М.Газал (Сири) – 2.29 м

Энэ удаагийн ДАШТ-нд Канадын шилдэг тамирчин Д.Дроун оролцоогүй. Харин өмнөх Дэлхийн аваргын мөнгөн медальт Украйны Б.Бондаренко 9-р байранд орсон бол Хятадын Жан Гуо Вей шигшээд шалгарч чадаагүй. Тэгвэл алтан медаль хүртсэн Катарын М.Э.Баршим 2013 оны Дэлхийн аваргад мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил алтан медалиар энгэрээ мялаасан бол дайн байлдааны хөлд нэрвэгдээд буй Сири улсаас М.Газал улсынхаа цорын ганц медалийг хүртэж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.