2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Том Круз шагайгаа гэмтээжээ

Холливудын алдарт жүжигчин Том Круз “Mission: Impossible” франчайз киноны зураг авалтын үеэр  шагайндаа бэртэл авчээ. Түүний гэмтсэн мэдээллийг кино студи нь баталсан байна.

“Paramount” студийн мэдээлснээр, “Mission: Impossible” киноны шинэ ангийн зураг авалтын үеэр жүжигчин залуу ур чадвар шаардсан үзүүлбэр үзүүлж байхдаа шагайгаа гэмтээсэн аж. Зураг авалт эдүгээ түр завсарласан бөгөөд шагай нь эдгэсний дараа дахин үргэлжлүүлэх юм байна.

Кино ирэх жилийн долдугаар сарын 27-нд албан ёсоор нээлтээ хийх юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.