2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Бүтэлгүй оролдлого

Туршлагатай хагас хамгаалагч Гильфи Сигурдссоныг Эвертон клуб рүү 45 сая фунтээр явуулсан Свонси сити баг Исланд залуугийн орон зайг нөхөх ажилд ороод байгаа. Тэд өчигдөр Чэмпионпшип дивизоны Халл сити багт санал хүргүүлсэн бөгөөд хагас хамгаалагч Сэм Клукасын төлөө 12сая фунт амлажээ.

Тэгвэл Халлийн удирдлагуудад энэ мөнгө багадсан бөгөөд тэр дор нь татгалзсан хариу өгсөн байна. Сэм Клукасын хувьд энэ жил 26 настай Халл сити багтай 2015 онд нэгдэж 96 тоглолтод оролцсноос 9 гоол оруулаад байгаа билээ. Энэ тоглолтуудын ихэнхэд нь тэрбээр гараанд гарч тоглосон нь багийнхаа чухал тоглогчдын нэг болохыг гэрчилнэ.

Свонси сити багийн удирдлагуудын эхний оролдлого ийнхүү бүтэлгүйтлээ. Тэд мөн Манситигийн Вильфред Бони, Вест Бромын Насер Шадли, Сток сити багийн Жо Аллен нарт санал хүргүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.