2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Жэй Зи, Бейонсе нар эдлэн худалдаж авав

Дуучин Бейонсе өөрийн эр нөхөр Жэй Зитэй хамт шинэ байшин худалдаж авахаар шийджээ. Хоёр ихэр хүүхдээр бүл нэмсэн тул тэд ийм шийдвэр гаргасан байна. Байшингаа томруулах цаг нь ирсэн гэж тэд үзсэн аж. Тиймээс шинэ байшин худалдаж авчээ. Сэтгүүлчид тэдний худалдаж авсан эдлэн газрыг бичил хот хэмээн нэрийджээ. Учир нь, тэдний авсан эдлэн газрын талбай 12 мянган хавтгай дөрвөлжин метр гэнэ шүү. 

Тэнд дөрвөн усан сан, спа төв, сагсан бөмбөгийн талбай, 15 машины гараж, сум нэвтэрдэггүй шил, хаалга бүхий сууцнууд, ажилчдын байр гэх мэт бий. Энэ харшийг тэд өмнө нь 400 мянган доллараар хөлслөн амьдарч байсан юм. Одоо түүнийгээ худалдаж авахаар шийдсэн бөгөөд 90 сая доллар төлжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.