2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
“Челси” Вардиг сонирхож эхэлжээ

Лондоны “Челси” клуб “Лестер”-ийн довтлогч Жейми Вардиг авахаар сонирхож эхэлжээ. “Цэнхэрүүд”-ийн дасгалжуулагч Антонио Конте солилцооны цонх хаагдахаас өмнө багийнхаа довтолгооны шугамыг хүчирхэгжүүлэхээр хичээж байгаа учраас Англир эрийг сонирхож буй нь энэ аж.

Уг нь “Челси” зун “Реал Мадрид”-аас Альваро Моратаг 67 сая фунтээр худалдаж авсан. Гэсэн хэдий ч дахин урд шугамандаа хүн авахыг хүсч байгаа юм байна. Вардигийн хувьд багтайгаа 2020 оны долдугаар сар хүртэл гэрээтэй.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.