2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Хятадын тамирчин хийн гар бууны төрөлд дэлхийн рекорд тогтоолоо

БНХАУ-ын бүх ард түмний спартакиадад Хятадын тамирчин Тань Жунлян хийн гар бууны 10 м-ийн зайн буудлагаар дэлхийн рекорд тогтоосон тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Тань Жунлян 242,4 онооны амжилт үзүүлснээр дэлхийн рекорд эвджээ. Өмнөх рекордыг эзэмшигч Германы тамирчин Кристиан Райц 2017 онд Словенид болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд 241,6 онооны амжилт үзүүлж байжээ.

БНХАУ-ын бүх ард түмний спартакиад дөрвөн жилд нэг удаа явагддаг бөгөөд тус тэмцээн 9 дүгээр сарын 8-нд өндөрлөнө.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.