2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Жоржо Кьеллини чухал тоглолтуудыг өнжиж магадгүй

Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн туршлагатай хамгаалагч Жоржо Кьеллини энэ долоо хоногт болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцохгүй байж магадгүй болжээ. Учир нь тэрбээр өчигдөр Италийн шигшээ багийн бэлтгэлийн төвийг орхиж явсан мэдээтэй байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ж. Кьеллини бэлтгэлийн төвөөс гэмтэл авч явсан бөгөөд хөлийн булчингаа гэмтээсний улмаас 3 долоо хоног талбайд гарахгүй гэсэн байна.

Хэрвээ Итали хамгаалагч 3 долоо хоног тоглохгүй нь тодорхой болвол Испани, Израилийн эсрэг хийх ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудын өнжихөөс гадна Сери А лигийн 2 тойрог, ЕХБХ-ны Аваргуудын лигийн нээлтийн тоглолтуудад оролцохгүй юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.