2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Унгар 80:71 Румын

40 дэх удаагийн ЕАШТ-ий "С" хэсгийн Унгар, Румынын шигшээ багууд энэ өдөр хэсгийн 4 дэх тоглолтдоо учраа таарлаа. Энэ тоглолтын эхнээс Унгарын баг онооны тэргүүллээ хадгалсаар 80:71-ийн харьцаатай хожлыг авсан байна. Унгарын багаас энэ тоглолтод Давид Войвода 26 оноо, Адам Ханга 25 оноо авч маш сайн тоглолтыг үзүүлсэн байна. Тэд одоогоор 2 хожсон амжилтаараа "С" хэсгийн 3-р байрт бичигдэж байгаа бол хожил авч амжаагүй байгаа Румын улсын шигшээ баг энэ хэсгийн сүүлийн байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.