2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Дэвид Бэкхем дурсамжаасаа хуваалцжээ

Одоогоос 25 жилийн тэртээ домогт хөлбөмбөгчин Дэвид Бэкхем Английн “Манчестер Юнайтэд” багт тоглож эхэлсэн билээ. Тэрбээр дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэгд тооцогддог, спортын амьд домог юм. Дэвид өнгөрснөө маш ихээр дурсан санагалздаг болох нь саяхны нэгэн үйлдлээс нь харагдана. Тэрбээр спортын замналаа эхэлснээс хойш 25 жил өнгөрсөн тухай сэтгэл хөдөлгөм мэдэгдлийг Инстаграм дээр байршуулсан аж. Түүний хүүхдүүд одоогоор спортод дур сонирхолтой болохгүй байгаа юм. Спортоор хичээллэдэг хэдий ч загварын ертөнц, гэрэл зургийг илүүтэй сонирхдог аж.


24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.