2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Кара Дэлэвинь Харви Винстэн өөрт нь бэлгийн дарамт учруулсан талаар ярьлаа

Кара Дэлэвинийг кино найруулагч Харви Винстэн Нью-Йорк хотын зочид буудалд өөр нэгэн эмэгтэйн хамт гурвалсан бэлгийн харилцаанд орохыг шаардсан талаар өчигдөр “DailyMail”-д бичжээ. Кара зочид буудлын үүдний өрөөнд шинээр гарах киноны тухай Харвитай ярилцахаар киноны захирлын хамт очсон гэжээ. Английн 25 настай загвар өмсөгч, жүжигчин бүсгүйг найруулагч эхлээд өөрийнх нь өрөөнд орж ирэхийг урьсан байна. Бүсгүй өрөөнд нь ороход өөр нэгэн эмэгтэй байсан бөгөөд найруулагч тэр хоёрыг бие биеэ үнсэхийг шаарджээ. Дэлэвинь энэ нөхцөл байдлаас гарахын тулд “Би одоо гарах хэрэгтэй. Унаа руугаа явлаа.” хэмээн хэлжээ. Гэтэл найруулагч түүнийг үнсэхийг оролдож. 65 настай найруулагчийн 2015 онд хийсэн “Paper Towns” болон саяханы “Tulip Fever” гэх хоёр кинонд Дэлэвинь дүр бүтээгээд байж. Кара ‘Тэдгээр кинонд нь тоглосондоо дургүй хүрч байна” хэмээжээ. Найруулагч Харви өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн талаар дор хаяж 30 эмэгтэй өнөөдрийг хүртэл мэдэгдсэн. Харви Винстэн нь “Miramax” кино компанийг үүсгэлцсэн бөгөөд “Шекспирын хайр” киногоороо “Оскар”-ын шагналыг авч байсан.

 

 

Б.Халиун

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.