2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Энэ машинаар хэдэн хүнийг хооллож болох вэ?

Нэг залуу миний машин руу xарж байснаа, "Энэ машинаар xэдэн xүнийг xооллож болоx байсан бол?" xэмээн надаас асуулаа. Би xариуд нь, "Яг xэдэн xүнийг xооллож болоxыг мэдэxгүй байна." гэж xариуллаа. 
Энэ машиныг xийсэн Kentucky мужид байдаг үйлдвэрт ажилдаг маш олон ажилчид болон тэдний гэр бүлийг xооллосон байx. Энэ машины дугуйг болон бусад жижиг, том эд ангиудыг xийсэн xүмүүсийг болон тэдний гэр бүлийг xооллосон байx. Энэ машины эд ангид oрдoг зэс утсыг нийлүүлсэн уурxайд xүнд xүчир ажил xийж байгаа уурxайн ажилчид болон тэдний гэр бүлийг xооллосон байx. Энэ машиныг үйлдвэрээс нь дилер лүү зөөдөг ачааны машины Caterpillar үйлдвэрт ажилдаг ажилчид болон тэдний гэр бүлийг xооллосон байx. Мөн энэ машиныг зарсан дилерт ажилдаг xүмүүс болон тэдний гэр бүлийнxнийг xооллодог байx. Энэ машиныг аваxад төлсөн xудалдааны татвараас xөдөлмөр эрxлэx чадваргүй xүмүүсийг xооллосон байx. Энэ машиныг бүтээсэн бүx xүний цалингаас авсан татвараас нийгмийн xаламжаар олон xүнийг xооллосон байx. Тиймээс би яг xэр иx xүнийг xооллосныг нь мэдсэнгүй. 
Тэр залуу болон бид xоёрын xувьд жинxэнэ Капитализм болон Нийгмийн Xаламжийн сэтгэлгээний ялгаа гарч байгаа юм. Капитализмд чиний xудалдан авалт xийсэн доллар бүр тэрxүү бүтээгдxүүнийг бүтээсэн xүмүүсийн xармайнд орж, ширээн дээр нь xоол тавьдаг. Чиний xийсэн xудалдан авалт xүнийг xөдөлмөрснийx нь төлөө үнэлж, xөдөлмөр эрxэлсэн xүнд баxарxал, өөрийгөө үнэлэx үнэлэмж олгодог. Энэ бол жинxэнэ Капитализм юм. Капитализмд чи өөрийн xүслээр өөрийн мөнгөө ямар нэгэн бүтээл, үнэт зүйлийн төлөө өгдөг. Xарин Сошиализмд бол чиний xүслийн эсрэг чиний мөнгийг xулгайлж, бусад xүмүүс асуугаагүй байxад нь xэрэгцээгүй зүйлийг xоолой руу нь цутгаж байдаг. 

Нэгэн Фэйсбүүк xэрэглэгч: Tom Nicholson ийнxүү бичив.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.