2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Гар, хөлгүй зурагчны гайхамшигт хальсууд

Индонезийн зурагчин Ахмад Зулкарнайн авсан гайхалтай зургуудийг та өмнө нь хаа нэгтээ харж байсан байж магадгүй юм. Харин 24 настай зурагчныг өмнө нь харж байгаагүй байх. Тэрээр төрөхөөсөө л гар хөлгүй төрсөн билээ. Тэгсэн ч тэрээр зураг авч чаддаг. Ямар нэг зүйлсийн яг тэрхэн мөчийг буулгаж авах хүсэлтэй залуу боломжгүй зүйлийг боломжтой болгож чадсан байна. 
Ахмад өөрийнхөө талаар “Миний зургийг үзэж байгаа хүмүүс намайг яаж зураг авсан тухай бодоосой гэж хүсэхгүй байна. Харин миний бүтээлч сэтгэхүйн тухай төсөөлөлд автаасай гэж би хүсэж байна” гэжээ. 













Б.Чандмань

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.