2024 оны 04 сарын 20
Зөвлөгөө
ЛИМОН БУЮУ НИМБЭГНИЙ ТУХАЙ БИДНИЙ МЭДЭХГҮЙ ГАЙХАЛТАЙ 14 АЧ ТУС
Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь нэвтрэх чадвартай амин дэм гэж нэрлэгддэг Р амин дэмтэй маш нийцтэй байдлаар хосолсон байдгийг та мэдэх үү? С болон Р амин дэмийг бие организмд нэгэн зэрэг оруулснаар цусны эмзэг судас бэхждэг. Нимбэг нь биднийг зөвхөн амин дэм дутагдах өвчнөөс хамгаалаад зогсохгүй олон өвчнүүдээс хамгаалж чадна гэдгийг тогтоогоод байна. Тийм болохоор, ялдамхан бүсгүйчүүд минь эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, аль болох ихээр нимбэг хэрэглэж дараах үр дүнд хүрээрэй.
 
 
1. Илүүдэл жин хасна

Хүний биеийг лимоноор цэвэрлэх арга нь хүн төрөлхтний хамгийн эрт дээр үеэс хэрэглэж ирсэн шилдэг арга бөгөөд эдүгээ Голливудын оддын дунд нийтлэг хэрэглэдэг тураах программын нэг юм. Биеийн эрүүл мэндийг сайжруулахаас гадна 7хоногт 3-5кг жингээ хасахад тань тусална шүү. Тийм ээ, Лимоны шүүс нь бодисын солилцоог сайжруулж, жин хасаж, өл дарна. 
 

2. Биеийн цэвэршүүлж, арьсыг цэвэр байлгана

Юуны түрүүнд бидний арьсыг цэвэр байлгахад тусална. Гоё нүүрний арьстай, гялалзсан сайхан үстэй байхыг хүсч байвал дотоод эрхтнээ эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Ус биед байгаа хорыг гадагшлуулж арьсны цэвэр байдлыг хангах хэдий ч лимонд агуулагдах витамин С нь цусан дахь хорыг гадагшлуулж, дотоод эрхтнийг элдэв хорт бодисоос цэвэрлэх үүргийг сайн гүйцэтгэнэ. Арьс цэвэршиж, өнгөлөг болж арьсны үрчлээсийг арилгана. 
 
 
3. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ

Лимонтоксын хэдэн зуун ид шид бий. Хэрвээ та хоол боловсруулах эрхтний ямар нэгэн асуудалтай бол энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй, үр дүн нь таны гэдэс ходоодны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх болно шүү. 
 
 
4. Хүчил, Шүлтийн тогтвортой төвшинг хадгална

Биеийн Хүчил, Шүлтийн балансыг хоол хүнсээр барих гэж зөндөө хичээдэг. Үүнийг чинь Лимоны шүүс гайхалтай тогтворжуулж чадна. Лимон маш их хүчиллэг, лимон бидний биеийн хор шүүх үйлдлийг сайжруулж өгдөг байна. Ингэснээр өвчин тусах магадлал буурч амьд организмыг дэмжиж өгдгөөрөө маш ач тустай. 

5. Дархлааны системийг дэмжинэ

Бас нэг гайхамшиг нь бидний дархлааны системийг дэмжинэ. Өнөөдөр хэн л өвдөж цаг алдахыг хүсэх вэ дээ? Лимоны шүүсэнд potassium гэх бодис нь цусны даралтын хэвийн байдлыг хангах бөгөөд тархины хэвийн ажиллагаа, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн витамин С нь ханиадны эсрэг гайхалтай эм болж өгдөг.
 
 
6. Элдэв шархлааг эдгээнэ

Шарх таны биеийг зовоох нь мэдээж. Лимоны шүүс уухын бас нэг ач тустай тал нь бол шархыг түргэн эдгээх юм. 

 

7. Амьсгалын замын өвчлөлийг эдгээнэ

Хэрвээ та амьсгалын замын өвчлөл тэр дундаа астма, эсвэл амьсгалын замын цочмог халдварт өвчинтэй бол уухад төгс ундаа болно. Лимон бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд элдэв халдварыг устгах, ханиадыг анагаах чадалтай юм. Мөн харшлыг эдгээх чадалтай ч гэж үздэг билээ. 
 
 
8. Амны элдэв үнэр дарна

Лимоны шүүс олон ач тустайг та мэдэж авлаа, бас нэг ид шид нь таны амны эвгүй үнэрийг дарах болно. Архи уусан үед, халуун ногоотой хоол идсэний дараа ч юм уу, тамхи татсаны дараа таны амнаас элдэв үнэр үнэртээд байвал танд тус болно. 
 

9. Амны салстын бохирыг багасгана

Хэрвээ та цагаан хоолтон бөгөөд сүү байнга уудаг бол өглөөгүүр амны хөндийн бохирдол ихтэй (ам заваарах) байдаг байх. Санаа зовох зүйлгүй, та Лимоны шүүс уугаад л үз, таны амны хөндийн цэвэршиж, хуурайших нь эрс багасна. Өглөө та элдэв зовиургүй сэрнэ шүү.
 
 
10. Тархи болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ

Лимонд агуулагддаг кали нь хүний биед зайлшгүй шаардлагатай зүйл юм. Хүний биед кали дутагдсанаар сэтгэлээр унах, мартамхай болох, тархи дүүрэх зэрэг зовиур мэдрэгдэнэ. Мөн, лимонд агуулагддаг их хэмжээний витамин С нь стрессийг тайлах увдистай билээ.
 
 
11. Шарталт тайлна
Урьд өдрийн уултаас болоод шартаад хэвтэж байна уу? Тэгвэл найруулж уугаарай. Ингэснээр таны гэдэс ходоодны ажиллагаа багахан ч гэсэн хэвийн ажиллагаандаа орж уусан архины хорыг гадагшлуулж эхэлнэ. 
 
 
12. Эрх хүчийг нэмнэ
 
Өглөө болон өдрийн 2.30 минутын үед аяга кофе уумаар үе байдаг уу? Ядарч нурж унаад л … Кофены оронд Лимоны шүүс уувал кофенаас татгалзаад зогсохгүй өөрийн эрч хүч нэмэгдсэнийг мэдрэх болно. 
 

13. Илүү эрүүл байхад тань тусална
 
Лимоны шүүс таны шингэнийг нөхөж эрүүл биеийг цогцлооно. Энэ бол ямар нэгэн альтернатив эмчилгээ биш, энэ бол байгалийн гаралтай ундаа юм.
 

14. Калийн эх сурвалж

Эцэст нь, миний өмнө дурдаж байсан кали юм. Хэрвээ та гадил жимс иддэггүй бол калийн дутагдалд орох гээд байвал яагаад лимонтокс ууж болохгүй гэж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.