2024 оны 04 сарын 25
Зөвлөгөө
Амтлагч ногоонуудыг гэртээ тарьж сурах амархан аргууд

Та бидний өдөр тутмын хоол хүнсэнд өргөн хэрэглэгддэг амтлагч ногоонуудыг гал тогоондоо тарих тун амархан гэдгийг мэдэх үү. Ургамлын гаралтай амтлагч ногоонууд нь хоолыг байгалийн аргаар амт оруулах эрүүл арга зам бөгөөд эдгээр ургамлыг дэлгүүрийн лангуунаас бус гал тогоондоо ургуулан өдөр тутмын хүнс хоолондоо хэрэглэх таны бодсоноос ч амархан шүү. Өөрийн гараар гэртээ тарьж ургуулсан болохоор амттай байхаас гадна танай гэрээс үргэлж сайхан байгалийн үнэр ханхлах болно.

Розмарин - Ганга

Розмарин/ганга өвс 15 см гүн саванд, чийгтэй хөрсөнд үрийг суулгана. Сар орчим ургах бөгөөд хөрс тогтмол чийгтэй байх ёстойг мартаж болохгүй. Хөрсийг үе үе сийрэгжүүлж байх хэрэгтэй.

 

Яншуй

Яншуйны үрийг хөрсөнд суулгахаас өмнө усанд дэвтээж хонуулаарай. Үрийг хөрсөнд 0,5 см гүнд суулгаад багахан шороогоор хөнгөхөн дарна. Үртэй савыг харанхуй газар тавьж нэг хоног өнжөөд услаад байна. Ургаж эхлэнгүүт нь наранд ойр цонхны тавцан дээр тавиарай.

 

Укроп- Гоньд

Укроп наранд дуртай гэдгийг юуны түрүүнд анхаарах хэрэгтэй. Мөн байнга услахаас гадна хоёр долоо хоногт нэг удаа байгалийн гаралтай бордоогоор бордоорой.

 

Орегано

Орегано - Хөрсөнд айхтар нарийн шаардлага тавихгүй ч наранд дуртай ургамал, тэгэхээр нарны илч шууд тусах газар тавиарай. Үрийг хөрсөндөө 0,5 см гүн суулган 3-4 хоногтоо нэг усална, навч ургаад том болсноос хойш 2 хоногт нэг удаа услаарай.

 

Базилик

 

Базиликийн ишийг аваад нарны тусгал сайтай газар шилтэй усанд хийгээд тавиарай. 5 см хэртэй урттай болоод үндэслэнгүүт нь шороотой саванд хийж ургуулна. Гал тогоондоо базилик ургуулдаг болно гэдэг дахиж хоол амтлагч авах хэрэггүй боллоо л гэсэн үг.

 Шанцай

 

 

Хүнсэнд хэрэглээд үлдсэн шанцайны толгойн хэсгийг дахин ургуулж болно. Усанд хэдэн өдөр болонгуутаа, өөрөө дээрээсээ нахиалж эхлэнэ. Гол нь усыг нь дүүрэн байлгахаа битгий мартаарай. Шинэ навчнууд нахиалаад эхэлсэн суулгацыг, хөрсөнд суулгаж наранд тавиарай.

 

Цоохор майлз

 

Нарны илч ихтэй, дулаан усанд цоохор майлзны толгойг үндэслүүлж, шинэ майлз ургуулж авч болно. 5-7 хоногийн дараагаар шинэ иш гараад л ирнэ гээд боддоо. Ингээд л та хоолондоо хийдэг амтлагч ногоогоо өөрөө гал тогоондоо тарьдаг мундаг эзэгтэй болчихлоо шүү дээ. 

 

Жууцай буюу гогод

 

Ногоон сонгино яаж дахин ургуулсан билээ яг л түүнтэй адил амархан. Нэг хуруу хиртэй ургамлыг шилтэй усанд хийж нарны тусгал сайтай газар тавьж ургуулна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.