2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Зураач Л.Өнөрчимэг ”Эрэлхэг залуусыг дагуулж Монгол адуугаа аврах ажлыг эхлүүлнэ”

Эмээлт зах дээр Монгол адууг олноор нь тамлан алж урд хөршрүү хил гаргаж байгаа тухай мэдээ олныг цочирдуулах болсон. Монгол адуу эх нутаг дээрээ турж үхэн, лоом лантуугаар олон дахин цохиулж амиа алдаж байгааг эсэргүүцсэн хүмүүс тэндээс морь худалдаж аван эрэлхэг хүлгүүдийнхээ амийг аврах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тэдний нэг бол зураач Л.Өнөрчимэг. Тэрээр өөрийн гараар ташуур, дөрөө хийж зураг зуран адуу худалдаж авах мөнгө олно хэмээсэн бөгөөд Монгол адуугаа худалдаж авах ажлыг эхлүүлнэ гэлээ. Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудасанаа : 

"Өнөөдөр Нарантуул захаас Эмээл, дөрөө, хазаар, чөдөр, даруулга, тохом, олом, жирэм, сулбуур, жолоо, ташуур зэргийг худалдаж авлаа. Удахгүй хэд хоногоос Эмээлтийн бойноос ганц Адуу ч гэсэн худалдаж авах болно. Маргаашдаа арай л амжихгүй, ажил их байна.

Надад тусласан сайхан сэтгэлтэй нэгэн Монгол бүсгүйд чин сэтгэлээсээ талархаж баярлаж байна***
Одоо гэртээ ирээд илүү том тохом хийж, аралыг нь тогтоож оёх, бэхлэх ажил хийж байна. 
Ямар ч байсан агт адуутай болчихвол Эрэлхэг залуусыг дагуулж Монгол адуугаа аврах ажлыг эхлүүлнэ. Иймд би морины тухай зураг зурж, ташуур, дөрөө хийж агт адуу худалдаж авах мөнгө олох ёстой*** 
Эмээлтэд тамлуулж байгаа бүх адууг аварч хийморио сэргээх юмсан даа! Эмээлтийн нядалгаанд буй ядарч зүдэрсэн адуун сүрэг ямар сайхан Хүлэгүүд болохыг хараарай!!!

Монголчууд аа! Эмээлт рүү хамт очих хүмүүс коммент бичиж тодорхой болж Нэгдээрэй!? Би өдөрт 1000 гаруй хүний чат захиаг авч 100 гаруйд нь л хариу бичиж амжиж байна. Чатаар би Нэгдэх хүмүүсээ олох хүндрэлтэй байна! Тиймд энэ постны дор комментоор Нэгдэнэ үү? Би чатруу орж цаг алдмааргүй байна аа! Нөгөө Иргэний хөдөлгөөнүүдээс яагаад нэг ч хүн алга байна вэ? Яг Монгол Морио гэсэн зүрх сэтгэлтэй нь дугаараа бичээд ороод ирээч??? Комментоор Нэгдэцгээе!!!" хэмээн уриалсан байна. 

 

Ж.Сондор

Эх сурвалж : ZONE.MN

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.