2024 оны 04 сарын 19
Зөвлөгөө
Долоо хоногт 150 минут алхах хэрэгтэй

Явган алхах хамгийн наад захын зөвлөмжийг дагадаггүй настай хүмүүсийн дунд ямар нэг шалтгаанаар нас барах явдал нэлээд их байгааг Америкийн хавдрын нийгэмлэг болон Өмнөд Каролины анагаах ухааны их сургуулийн эрдэмтдийн судалгаа харуулжээ.

1999-2012 онд эрчүүд нь дунджаар 70,7, эмэгтэйчүүд ньдунджаар 68,9 настай 135 мянган хүний талаар Америкийн хавдрын нийгэмлэгийн цуглуулсан мэдээ сэлтэд судлаачид дүн шинжилгээ хийсэн байна. Энэ хугацаанд сонгож авсан хүмүүсийн барагцаалвал дөрөвний нэг нь нас барсан бөгөөд нас баралтын шалтгаан нь янз бүр байжээ. Эрдэмтэд биеийн идэвхижлийн тухай анкетын мэдээллийг нас барсан тохиолдлуудтайхарьцуулсан байна.

Янз бүрийн шалтгаантай нас баралт нь эмч нарын зөвлөсөн хугацаанаас бага алхаж байсан хүмүүсийн дунд их байжээ. Тодруулвал, дунд зэргийн хурдтайгаар долоо хоногт 150 минут юмуу нэлээд хурдтайгаар 75 минут алхах ёстой гэнэ.

Биеийн хангалттай бишачаалал болон нас баралт нийтлэг хамааралтайгаасгадна,үүнтэйдээд зэргээр холбоотой тодорхой бүлэг өвчлөлийг тодорхойлсон байна. Давын өмнө, биеийн хангалттай биш ачаалал ньамьсгалын систем, дараа нь зүрх-судасны системд нөлөөлж, янз бүрийн хорт хавдар өвчинтэйбагагүй холбоотойнь ажиглагджээ.

Мэргэжилтнүүд судалгаанддүгнэлт хийхдээ,хангалттай хугацаагаар явган явахыг бүх хүнд зөвлөж байна.“Явган алхах нь маш амархан, үнэ хөлсгүй бөгөөд ямар ч дасгалжуулагч шаарддаггүй. Энэ нь ялангуяа нас дээр гарсан үед бие махбодийг идэвхитэй байлгах хамгийн зохистой төрөл болж байна” гэж эрдэмтэд дүгнэжээ.Долоо хоногт яаралгүйгээр 150 минут алхах гэдэг нь өдөрт ердөө 21 минут гэсэн үг юм.

С.Инда

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.