2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Оны шилдэг автомашинууд тодров
Олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгчдийн баг жил бүр уламжлал болгон олгодог “Оны шилдэг автомашин” шагналын дүнг гаргажээ. Эмэгтэйчүүдэд зориулсан оны шилдэг автомашинаар Hyundai загварын төмөр хүлэг тодорсон байна. 

 

Тэмцээнийг зохион байгуулагчид цахилгаанаар ажилладаг, ердийн хос тэжээлт, цэнэглэдэг загвар бүхий байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй машиныг эмэгтэйчүүдэд хамгийн тохирсон загвар хэмээн нэрлэв.

 

Монголын зах зээл дээр энэ загвар хараахан гарч ирээгүй байгаа юм. Энэ жил эмэгтэйчүүдийн шилдэг автомашинаар тодрохоор 420 загварын автомашин өрсөлдсөн байна. Автомашины тухай бичдэг 25 сэтгүүлч эмэгтэй шүүгчээр ажилласан гэнэ. 

 

Оны шилдэг гэр бүлийн автомашинаар Mazda CX-5 нэрлэгдсэн аж. 

 

Эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн шилдэг люкс ангиллын машинаар тавдугаар үеийн шинэ BMW нэрлэгджээ. 

 

Өнгөрсөн жилийн ялагчаар Jaguar F-Pace автомашин тодорч байсан юм. 

Эх сурвалж www.wikimon.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.