2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Томас Робинсон гурван сар “амарна”

Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээнийг амжилттай үргэлжлүүлж, плейоффын эрхийн төлөө өрсөлдөж байгаа ОХУ-ын Химки Москва багт гарз тохиожээ. Учир нь багийн гол тоглогчдын нэг довтлогч Томас Робинсон гэмтэл авсан байна.

Тодруулбал тэрбээр өнгөрсөн долоо хоногт Фенербахче багийн эсрэг хийсэн тоглолтыг үеэр баруун гартаа гэмтэл авч талбайг орхисон юм. Харин өчигдөр тэрбээр нарийвчилсан шинжилгээ өгөхөд баруун гарын сарвуунд ноцтой гэмтэл авсан болох тогтоогджээ.

Улмаар тэрбээр энэ долоо хоногтоо багтаж мэс засалд орохоор болсон бөгөөд ойролцоогоор 3 сарын хугацаанд талбайд гарах боломжгүй болжээ. 

Анх 2012 оны NBA-н драфтын 5 дахь сонголт болж, мэргэжлийн сагсанбөмбөгт хөл тавьж байсан тэрбээр Хьюстон, Портлэнд, Лейкерс зэрэг багыг дамжин тоглосны эцэст өнгөрсөн зун Химкид нэгдсэн юм. Тэрбээр Евролигт тоглосон эхний улиралдаа 11.4 оноо, 7.8 самбар, 0.9 блок шотыг дунджилж байгаа аж.

 

Г.Баяраа

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.