2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Алдартай логонууд ямар үнээр бүтсэн бэ?

Google-ийн анхны логог хамтран байгуулагч Sergey Brin зохиожээ. Тэрбээр логог GIMP гэж нэрлэдэг график контентын үнэгүй программ ашиглаж зурсан байдаг. хожим логог хэд хэдэн удаа шинэчилсэн ч анхны хувилбарыг хэвээр хадгалсан гэнэ./Google $0/


 

Coca Cola-ны лого дизайныг 19-р зууны эхээр түгээмэл хэрэглэгддэг байсан Spencerian Script фонтоор бичсэн байдаг. Дизайныг нь брэндийн үүсгэн байгуулагч, химич John Pemberton (1831-1888) -ийн найз Frank Mason Robinson (1845-1923) гаргажээ. Тэрээр Coca Cola гэдэг нэрийг ч санал болгож, маркетинг, сурталчилгааг нь хариуцаж ажилладаг байсан юм. /Coca-Cola $0/


 

2012 он хүртэл ашиглагдаж байсан Twitter -ийн логог Английн чөлөөт уран бүтээлч Simon Oxley гаргаж байжээ. Түүний iStockphoto вебсайтад байршуулсан лого дизайныг Twitter $10-$15 ам. доллараар худалдаж авсан гэнэ. Тэгвэл одоогийн логог дизайнер Douglas Bowman гаргасан бөгөөд хөх нуруут шувуухайг илэрхийлдэг ажээ./Twitter $15/


Спорт хувцасны Nike брэндийн логог 1971 онд график дизайнер Carolyn Davidson загварчилжээ. Тэрбээр Phil Knight-ийн үүсгэн байгуулсан "The Blue Ribbon Sports" (одоогийн Nike) компанид сайн дураараа ажилдаг байсан юм. Хожим Phil Knight дизайнерт талархлаа илэрхийлж логогоо шигтгэсэн алтан бөгжийг Nike-ийн хувьцааны хамт өгчээ. /Nike $35/


Брэнд консалтингийн чиглэлээр ажилладаг Wolff Olins компани Лондон, Нью Йорк, Дубай, Сан Франциско зэрэг хотод салбартай бөгөөд 150 гаруй дизайнертай. Тэдний 2007 онд гаргасан олимпийн наадмын лого нь хамгийн олон хувилбараар өөрчлөх боломжтой лого юм. /London 2012-$ 625.000/

Pepsi брэндийн одоогийн лого дизайныг Нью Йоркийн Arnell Group-ийнхэн гаргасан юм. Онцлог нь инээмсэглэж буй дүрсийг шигтгэснээс гадна брэндийн маркетинг, сурталчилгааны үнийг багтаажээ. /Pepsi - $1.000.000/

1997 оноос хойш хэрэглэгдэж байгаа энэ логог Английн график дизайнер Martin Lambie Nairn гаргажээ. Онцлог нь өмнөх логонуудын олон өнгөний сонголтыг багасгаж хар цагаанаар шийдсэн бөгөөд Gill Sans фонтыг ашигласан юм./BBC-$1.800.000 /

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.