2024 оны 04 сарын 26
Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо

Энэ нь хоёр улсын Төрийн тэргүүний хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд болон Монгол, Хятадын соёлын солилцоог хөгжүүлэхэд ахиц үзүүлнэ хэмээн онцолж байна.

Соёлын өдрүүдийн үеэр “Найрамдлын солонго” уран сайхны концерт, “Цэцэгсийн анхилам” Бээжин жүжгийн нэрт жүжигчдийн концерт, “Бадран дэлгэрэх” орчин үеийн балетын тоглолт, Хятад улс иргэдээ хэрхэн ядуурлаас гаргаж буйг харуулсан “Сайн сайхан амьдралын эрэлд” үзэсгэлэн, “Инновацийн сайн сайхан амьдрал” соёл, аялал жуулчлалын шилдэг бүтээлийн үзэсгэлэн, “Үзэсгэлэнт сайхан Хөхнуур”, “Солонгорсон Гүйжөү” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм байна. Мөн Хятадын олон ангит киноны өдрүүд, “Үзэсгэлэнт сайхан Хятад орон” аялал жуулчлалын экспо, “Хятад орны амтат хоол” сурталчлах арга хэмжээ болох юм.

Соёлын өдөрт зориулан зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг www.cri.cn  болон  www.solongonews.mn зэрэг сайтуудаас хүлээн авах боломжтой юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.