2024 оны 04 сарын 20
МАН сонгуулийн сурталчилгааг зогсоож байгаагаа мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөн хоног үлдээд байна. Гэвч ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат корона вирусийн халдвар авч тусгаарлагдсан учраас сонгуулийн сурталчилгааг цахим хэлбэрээр явуулах саналыг гаргасан байна.

Энэ саналыг МАН дэмжиж, цаашид сонгуулийн сурталчилгааг зөвхөн цахим хэлбэрээр явуулахаар болсон тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-ын зүгээс ХҮН-ын уриалгыг хүлээн авч коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөр зогсоож байна. Цаашид зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгааг үргэлжлүүлнэ”гэлээ.

Тэгэхээр өнөөдрөөс сонгуулийн сурталчилгаа дуусах өдөр  хүртэлх хугацаанд   уулзалт олон нийтийн арга хэмжээг зөвхөн  цахим хэлбэрээр зохион байгуулахаар  болж байна. АН ч энэ саналд нэгдэж ажиллах биз ээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.