2024 оны 04 сарын 26
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нэрэмжит тэтгэлгээ зарлалаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2021-2022 он/ улсын хэмжээнд зарлажээ.  Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнуудыг хамруулах юм байна.  Мөн дараах мэргэжлийн чиглэлээр суралцдаг бол тэтгэлэгт хамрагдах боломжтой. Үүнд, уул уурхайн ашиглалтын технологи, геологи, инженер геологи, инженер эдийн засаг, гидрогеологи,уул уурхайн менежмент, уул уурхайн маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, агрономи, хөрс судлал, агрохими, ойн инженер, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, хэрэглээний хими, хими инженерийн чиглэл багтаж байна. Хамрагдахыг хүссэн оюутнууд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар, уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар нэг хувь, нэг хувь цээж зураг, оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл, Хариуцлагатай уул уурхай миний бодлоор…” сэдэвт эссе /500-аас дээш үгтэй/ зэргийг бүрдүүлнэ.  Материалыг ирэх сарын 6-ны өдрөөс эхлэн аравдугаар сарын 1-ний өдрийн 16.30 цаг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оффисын ресепшн дээр эсвэл шуудангаар хүлээн авах юм байна.

URL: http://www.fact.mn/447536.html

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.