Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дуудлага хүлээн авах төвд өнгөрсөн онд нийт 10722 дуудлага иржээ. Үүнээс 7199 буюу 67.14%-ийг Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд шилжүүлсэн, 3032 буюу 28.3%-ийг газар дээр нь мэдээ мэдээлэл өгч шийдвэрлэж ажилласан байна. Тус газрын харьяа Зүүн түгээх төвийн Ус дулаан дамжуулах 79 дүгээр төвийн хэрэгцээний халуун усны Ф89 буцах 2 метр шугамыг сольж хэрэглэгчдэд хэрэгцээ шаардлагад нийцсэн халуун усыг түгээж байна.
24news.mn