2024 оны 04 сарын 25
Фото
Эмнэг сургаж буй Өвөрмонголчууд гадныхны анхаарлыг татжээ

Энэ сарын 18-ны өдөр Өвөрмонголын Шилийн Гол аймагт цастай өдөр нутгийн ард эмнэг сургаж байгааг гадаадын иргэд камерын дурандаа буулгажээ. Шилийн Гол БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы аймаг. Нийт 202,580 км² газар нутагтай, төв нь Шилийн хот. Тус аймгийн эдийн засаг нь уул уурхай, хөдөө аж ахуйд тулгуурлана. Шилийн Гол аймаг нь хойд талаараа Монгол улс, зүүн талаараа ӨМӨЗО-ны Улаанхад, Тонгляо, Хянган, баруун талаараа Улаанцав, өмнө талаараа Хэбэй мужтай хиллэдэг.

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.