2022 оны 05 сарын 26
Фото
“Ээж” киноны Зейнепийн дүр тоглосон Жансу Дере

Бидний орой бүр үзэх дуртай Туркийн олон ангит “Ээж” киноны гол дүрд Зейнепийн дүрийг чадварлаг бүтээсэн загвар өмсөгч, жүжигчин Жансу Дерег энэ удаагийнхаа фото мэдээ буланд танилцуулж байна.

Жансу Дере 1980 оны 10-р сарын 14нд Туркийн нийслэл Анкарад төрсөн. Жансу Дере жүжигчин, модель төдийгүй археологийн мэргэжилтэй. Тэрбээр оюутан байхдаа “Туркийн мисс” тэмцээнд гуравдугаар байр эзэлж байсан. Жансу Дере “L’Oreal Paris”-ын нүүр царай болсон анхны турк эмэгтэй болжээ.

Тэрбээр хамгийн анх 2003 онд “Бүрэнхий” кинонд дүр бүтээсэн байна. Үүний дараа “Метро палас”, “Намрын гал”, “Гашуун хайр”, “Алтан охин”, “Гар бичмэл”, “Агуу зуун”,”Ээж” зэрэг кинонуудад дүр бүтээсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.