2024 оны 04 сарын 19
Фото
Б.Гүнзаяа “Miss Universe Mongolia-68” тэмцээнд оролцож байна

Ч.ЗОТОЛ

Үндэсний ялагчийг тодруулах 68 дахь удаагийн “Miss Universe Mongolia” тэмцээнд мисс Б.Гүнзаяа оролцож байна. Тэмцээний шалгуур нь цахим орчинд хэр хандалт авснаас шалтгаалах юм. Иймд түүний дагагчид “Монголчууд нэгдэж чадвал хүчтэй, Б.Гүнзяагаа дэмжээрэй” гэсэн давалгааг сошиалд өрнүүлжээ.

Бат-Эрдэнийн Гүнзаяа  эрх зүйч мэргэжилтэй. Гурван хүүхэдтэй айлын отгон охин. Улаанбаатар хотод төрж, Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгонд өссөн. ЕБС төгсөөд “Их засаг” олон улсын их сургуулийг дүүргэсэн.  Загвар өмсөөд найман  жил болохдоо олон улсын чанартай  найман том тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцжээ. Тэрээр загвар өмсөхөөс гадна хүүхэд, залуус руу хандсан олон нийтийн ажилд санаа тавьж, гар бие оролцдог. “Хүүхэд Эрдэнэ” сангаараа дамжуулан хүүхдүүдийн сайхан сайхан ирээдүй, боловсролд зориулсан сайн үйлсийн аян зохион бай­гуулдаг. Сүүлийн үед ЦЕГ-тай хамтран нийгмийн сайн сайхан, эерэг хандлагыг бий болгохын төлөө ажиллаж байгаа билээ.

Миссүүд дотроо оюунлаг, боловсролтой хэмээн хүндлэгддэг түүний  олон улсын тэмцээнд үзүүлсэн  амжилтыг танилцуулж  байна.

  • “Photo model of the world -2016”-second runner up, elegant miss
  • “Miss leisure world -2016” наадмын сэтгэл татам мисс, авьяаслаг мисс, спорт мисс, шилдэг үндэсний хувцастай мисс.
  • “Miss city tourism 2016” наадмын шилдэг дүр төрх, winner 2016
  • “Mongol model agency” наадмын оны шилдэг модель өргөмжлөл
  • 11th Asian film awards- улаан хивсний ёслол шинэ дүр төрх
  • Filmawards tv хамтран ажиллах санал тавьсныг хүлээн авч ажилласан.
  • 2017 онд Олон улсын Вьетнамын загварын долоо хоног – model болон улаан хивсний ёслолд оролцов.
  • The silk road international fashion forum- Монгол дахь төлөөлөгч
  • The 2017 china,s model and beauty industry forum Монгол дахь төлөөлөгч
  • Дэлхийн бяцхан мисс 2017- Олон улсын шүүгч
  • Дэлхийн фотомодел 2017-Олон улсын шүүгч
  • Mongol model agency 2017 наадмын оны шилдэг модель өргөмжлөл
  • Royal the beatuty– 2017-2018 наадмын face model 2017 /нүүр царай болж хамтран ажиллаж байгаа/
  • Effes supermarket-face model 2017
  • Christian ontani bag brand- face 2017 – 2018/ нүүр царай болж хамтран ажиллав/
  • Jack rustang brand-2018 face model / нүүр царай болж ажиллаж байна/.

Эх сурвалж: www.polit.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.