2024 оны 04 сарын 26
Фото
Мисс Э.Сэлэнгэ :Би нэг хүүхдээ үрчлүүлчихсэн

Цагтаа Дэлхийн гоо сайхны Олимпд эх орноо төлөөлөн оролцож явсан мисс Сэлэнгэ сүүлийн үед чамгүй хэл ам дагуулах болсон. Гоо сайхны мэс засалд орж гадаад төрх бие галбиртаа шинэчлэлт хийгээд авсан тэрээр эх орондоо ирэн очин байдаг нэгэн. Саяхан эх орондоо ирсэн тэрээр хүүхэдтэй болсон гэх бөгөөд "Манай хүүхэд Америкд байгаа" хэмээсэн байна. Учир нь тэрээр өөрийн өндгөн эсийг хүүхэд  олох боломжгүй болсон хүмүүст өгч "Egg donor" болсон гэх бөгөөд "Нэг хүүхдээ үрчлүүлчихсэн. Би эхлээд нууц донор байсан. Таван сарын дараа бие биетэйгээ танилцаад нөгөө гэр бүлтэйгээ скаяпаар холбогддог болсон. Завгүй байсаар хүүхэдтэй болж чадаагүй хүмүүст тус болсон хүмүүст тусалсандаа сэтгэл их өндөр байгаа. Монголоос анх удаа Америкд донор болсон байх. Нийтдээ 220 мянган ам доллар авснаас би өөрийн хувь болох 15 мянган ам долларыг авсан. Түүгээрээ өөртөө гоё гоё засвар хийлээ" хэмээсэн байна. 

Image may contain: 1 person

Image may contain: 1 person, smiling

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.