2024 оны 04 сарын 25
Фото
Бразил улсын волейболын шигшээ багийн үзэсгэлэнт тамирчин Jaqueline Carvalho

Jaqueline Maria Carvalho 1983 оны 12 сарын 31-нд Бразилын Ресифе хотод төрсөн.  Бразилийн волейболын шигшээ багийн гишүүн  Бээжин 2008, Лондон 2012 зуны олимпийн наадмын алтан медальт. 2002 оноос 2018 оныг хүртэл тасралтгүй 16 жил тоглосон волейболын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг юм

Тэрээр 2002 онд "Gremio de Volei Osasco"-н багт тоглодог байсан бөгөөд 2004 онд "Unilever Rio de Janeiro"- руу шилжиж 2006 онд "Vini Monteschiavo Jesi"-д Европт тоглож байсан юм. 2013 оны 8-р сарын 24-нд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчаар дэлхийн аваргын алтан медаль хүртсэн. 

Катар улсын Доха хотод болсон 2012 оны  "FIVB Club World Championship" тэмцээнд Шилдэг хамгаалагчийн шагнал хүртэж байсан мөн Карвальо АНУ-ын аварга шалгаруулах тэмцээний үеэр ялагдаж, 2015 Pan American Games-ийн мөнгөн медаль хүртжээ. 

Тэрбээр Бразилийн волейболын тоглогч Мурило Андресрестай гэрлэж, Артур хэмээх хүүтэй болсон.

Түүний тоглодог Бразилын шигшээ баг:

-2008 оны зуны олимпийн алтан медаль

-2011 оны Pan American Games алтан медаль

-2012 оны зуны олимпийн алтан медаль

-2014 оны  FIVB Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байр

-2016 оны зуны олимп (5-р байр)

Түүний Үндэсний шигшээ багтай хийсэн сүүлчийн аялал нь 2018 оны 7 сард болсон Хятад дахь VNL-ийн тоглолт байсан юм. Тэрээр энэ тоглолтоороо зодгоо тайлж байгаагаа мэдэгдсэн юм. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.