2024 оны 04 сарын 26
Фото
Монголын отгон топ моделиор Д.Долгион тодорлоо

32 дахь удаагийн “Гоёл” наадам өнөөдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. Өнөө жилийн топ моделиор Д.Долгион тодорч, отгон топ болов. Тэрбээр шагналаа гардаж авахдаа “Гоёл” Монголын загварын түүхэн дэх хамгийн том наадам. Тэр ч утгаараа энэ их нэр хүндийг дааж явах үүрэг хариуцлага надад оноогдлоо. Маш их баярлаж бас сандарч байна. Цаашдаа маш олон зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна” гэлээ.

Дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит гран при шагналыг “Bortua” брэнд хүртсэн бол “Гоёл 2020” наадмын шилдэг загварын товчоогоор “Эвсэг” кашмер тодорсон юм. 

2016 онд үүсгэн байгуулсан “Monroze” брэндийн гоёлын даашинзын цуглуулгаар оролцсон загвар өмсөгч, загвар зохион бүтээгч С.Сарнай, “Ирээдүйтэй залуу дизайнер” шагнал хүртлээ.

 “Гоёл 2020” наадмын шилдгүүд:

  • Шилдэг загвар өмсөгчийн дэд байр Д.Дэлгэрмаа
  • Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Сайхантамир
  • Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Адьяасүрэн
  • Шилдэг фото модель Д.Халиун
  • Тусгай шагнал “Алтжин” брэнд
  • Шилдэг мэйк ап артист “Кристал” салоны Болор
  • Шилдэг үсчин “Хос мастер” салоны Эрдэнэбаяр
  • Гоёлын хувцасны шилдэг дизайнер Болормаа
  • Үндэсний өдөр тутмын загварын шилдэг дизайнер “Шилмэл загвар” компани
  • Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнер Өнөржаргал
  • Үндэсний хувцасны шилдэг дизайнер  “Эртний Монгол хийц” компани.

Үе үеийн топ моделиуд:

  • 2001: Д.Болормаа, Э.Одгэрэл
  • 2002: Д.Цолмон 
  • 2003:  Ч.Туяацэцэг
  • 2004: Х.Ундраа.
  • 2005: Т.Баярзул
  • 2006: Д.Пүрэвсүрэн
  • 2007: Г.Уранцэцэг
  • 2008: Г.Алимаа
  • 2009: О.Уянга
  • 2010: Ч.Уранбилэг
  • 2011: Э.Сэлэнгэ
  • 2012: Ч.Ундрах
  • 2013: О.Пүрэв-дулам
  • 2014: С.Ариунбилэг
  • 2015: Х.Бадамгэрэл
  • 2016: Х.Уянга 
  • 2017: Шалгаруулаагүй
  • 2018: Т.Халиунаа 
  • 2019: Н.Сарнай 
  • 2020: Д.Долгион

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.