2024 оны 04 сарын 26
Фото
Фото: Топ модель Э.Одгэрэл Италийн INCANTO брендийн албан ёсны нүүр царай боллоо

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, өөртөө итгэх итгэл, дур булаам байдлыг улам нэмэгдүүлэх зорилготой Италийн алдарт INCANTO брeнд нь топ модель Э.Одгэрэлтэй хамтран ажиллаж байгаа билээ. Тус брэндийн зураг авалтын нэгдүгээр хэсгийн зураг өнгөрсөн тавдугаар сард цахим орчинд тарж олон хүний нүдийг хужирлаж байсан юм.
Тэгвэл загвар өмсөгч бүсгүй маань “INCANTO-Инканто” брэндийн албан ёсны нүүр царайгаар тодорч цаашид хамтран ажиллах болсныг “Incanto Mongolia” пэйж” хуудсаараа дамжуулан өчигдөр /2019.11.04/ мэдэгджээ.

Ийнхүү алдарт загвар өмсөгч маань тавь гаруй насандаа дэлхийн брэнд “Инканто”-г өмсч үзэсгэлэнт биеэ гайхуулан, загварын карьер нь дуусах яагаа ч үгүй байгааг дахин баталж харууллаа.

Хамгийн өндөрлөгт хүрсэн бүсгүй хүн өөрийгөө хайрлах гол зарчмыг мэдээд зогсохгүй торгомсог мэдрэмж, тансаг хийц, чанар нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг гэдгийг INCANTO брэнд энэхүү зургуудаар харуулахыг зорьжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.