2024 оны 11 сарын 04
Видео
Шуудангийн компани робот ажиллуулаад цалингийн зардлаа 70 хувь хэмнэжээ

Хятад улсад өнгөрсөн онд 30 тэрбум илгээмжийг хүмүүс хоорондоо солилцжээ. Үүнийг дагаад илгээмж хүргэлтийн компаниудын ачаалал ч эрс нэмэгдсэн юм.

Тэгвэл Хятадын илгээмж хүргэлтийн үйлчилгээний STO Express компани олон тооны роботыг ангилан ялгах хэсэгтээ ажиллуулах болжээ. Өөрөө өөрийгөө цэнэглэдэг роботууд өдөрт 200,000 илгээмжийг ангилан ялгадаг гэнэ. Ингэснээр STO Express компани ажиллах хүчний зардлаа 70 хувь хэмнэж, долоо хоногийн 24 цагт тасралтгүй, хөлс мөнгөгүй ажилладаг робот ажилчидтай болжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.