2021 оны 10 сарын 25
Видео
Гандантэгчинлэн хийдийн мөргөлчийн утсыг хулгайлсан залуус баригдав

БГД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд дотор 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б нь халааснаасаа "Iphone 6" маркийн гар утсаа хулгайд алджээ.  Хэргийг цагдаагийн байгууллагад бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 16-18 насны Д, Т нар бүлэглэн үйлдсэн байна. Тэднийг хяналтын телекамерын бичлэгийн тусламжтайгаар илрүүлэн мөрдөн байцаалтын шатанд шалгалтын ажиллагааг хийн ажиллаж байгаа аж.

24news.mn

http://24news.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.