2021 оны 09 сарын 23
Видео
"Авьяаслаг Шведчүүд" шоуны "Алтан баззер"-ын эзэн Янжаа финалд шалгарчээ

“Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцож, алтан баззерын эзэн болсон монгол охин Янжаа энэхүү тэмцээний финалын шатанд шалгарчээ. Тэрээр ой тогтоолтын чиглэлээр тус тэмцээнд оролцож байгаа бөгөөд эхний шатанд үзэгчдийн суудлаас  танихгүй 20 хүн тайзнаа урьж, 90 секундийн дотор нэрсийг нь цээжилж үзүүлснээр алтан баззерын эзэн болсон юм.

Улмаар тэрээр шилдэг 32 оролцогчийн нэг болсон билээ. Тэгвэл өчигдөр болсон тэмцээний үеэр тэрээр финалын шатанд шалгарч чаджээ. Тиймээс А.Янжаа ирэх долоо хоногийн баасан гарагт болох тэмцээнд  оролцох юм байна.

Түүний хувьд 2015 онд ой тогтоолтын  ДАШТ-ий  эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд  алтан медаль хүртэж байжээ.

24news.mn

http://24news.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.